АВЛАГЫН БҮРТГЭЛ
Бусдад
бараа бүтээгдэхүүн борлуулж ажил гүйлгээ үзүүлснийхээ төлөө бусдаас нэхэмжилж
буй мөнгөн дүнг авлага гэнэ. Авлагыг дараах байдлаар ангилна:
1. Санхүүгийн
тайлагналын зорилгоор
·
Эргэлтийн авлага
·
Эргэлтийн бус авлага
2. Авлагыг
хамрах хүрээгээр нь
·
Худалдааны авлага
·
Худалдааны бус авлага
Дансны авлагын бүрттэл
Борлуулсан
бараа үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлнө гэсэн худалдан авагчийн аман амлалт
бөгөөл ихэвчлэн 30-60 хоногт төлдөг төлбөрийг шуурхай барагдуулахын тулд
борлуулагч нь тодорхой хэмжээний нөхцөл заадаг.
Жишээ
нь:
гэсэн нөхцөл нь төлбөрөө 30 хоногийн дотор
төлөх. Хэрвээ 15 хоногийн дотор төлбөрөө барагдуулвал 3%-ийн хөнгөлөлт эдлэнэ
гэсэн үг юм.
Хөнгөлөлт
үзүүлж буй дансны авлагыг бүртгэх 2 арга байдаг.
1. Нийт
дүнгийн арга
2. Цэвэр дүнгийн арга
Нийт
дүнгийн арга Цэвэр
дүнгийн арга
1.
А компани 800000төгрөгний өртөгтэй бараа материалаа 1000000төгрөгөөр
нөхцөлтэй борлуулсан.
Кт Бараа материал 800000 Кт
Бараа материал 800000
Б. Дт Дансны авлага 1000000 Дт
Дансны авлага 1000000
Кт
Борлуулалтын авлага 1000000 Кт
Борлуулалтын авлага 1000000
2.Худалдан
авагч хөнгөлөлтийн хугацаанд нэхэмжлэлийн 50%ийг барагдуулсан
Дт
Борлуулалтын хөнгөлөлт 10000 Кт Дансны
авлага 490000
Кт Дансны авлага 500000
3.Үлдэгдэл
төлбөрийг хөнгөлөлтийн хугацааны дараа шилжүүлсэн.
Кт
дансны авлага 500000 Кт дансны авлага 490000
Кт алдагдсан борлуулалтын хөнгөлөлт10000
Борлуулалтын
хөнгөлөлт дансыг орлогын тайланд (-) тэмдэгтэй тусгана. Борлуулалтын орлогоос
хасч өгнө
Алдагдсан
борлуулалтын хөнгөлөлт дансыг орлогын тайланд үйл ажиллагааны бус орлого гэж
тусгана.
Найдваргүй
авлагын зардлыг бүртгэх аргууд
Авлагыг
балансад цэвэр боломжит үнэ цэнээр нь бүртгэж тусгана нэж НББОУС-д заасан
байдаг.
Найдваргүй
авлагыг бүртгэх 2 арга байдаг.
1. Шууд
арга
2. Шуд
бус буюу хасагдуулгын арга
Шууд
аргын үед:
Авлага
найдваргүй болох нь тодорхой болсон үед шууд данснаас хасдаг.
Дт найдваргүй авлагын
зардал
Кт дансны
авлага
Шууд
бус арга
Авлага
төлөгдөхгүй байж болох хэмжээгээр урьдчилан нөөц байгуулж төлөгдөхгүй нь
тодорхой болсон үед энэ нөөцийг байгуулдаг.
Дт найдваргүй авлагын
зардал
Кт Найдваргүй
авлагын нөөц
Авлага
төлөгдөхгү нь тодорхой болсон үед:
Дт найдваргүй авлагын нөөц
Кт Дансны авлага
Нөөцийг
байгуулах 2 арга байдаг.
1. Борлуулалтын
хувийн жингийн арга
2. Авлагын
дансны үлдэгдлийн арга
Жишээ
нь:
А компани 2010 оны авалгын бүртгэлийн
талаарх мэдээлэл доор өгөгджээ.
1. 2010
найдваргүй авлагын нөөц дансны эхний үлдэгдэл 200000 дансны авлагын эхний
үлдэгдэл 6000000
2. Тайлант
хугацааны нийт
найдваргүйд тооцож данснаас хассан авлага 350000, нийт борлуулалт нь 10000000 үүнээс
80%
нь зээлээр хийгдсэн. Тайлант хугацаанд цуглуулсан авлага 5000000
3. Өмнөх
онд данснаас хассан авлагаас эргэж төлөгдсөн авлага 40000
Борлуулалтын хувийн жингийн арга
8000000 350000 40000
5000000
Зээлийн
борлуулалт=8000000х4%=320000
Дт Найдваргүй авлагын зардал
320000
Кт Найдваргүй авлагын
нөөц 320000
Авлага үлдэгдэлийн хувийн уингийн
арга: найдваргүй болох авлага 4%
8000000 350000 40000
C2=8965000
C2=346000
8650000х4%=346000 Дт НАЗ 456000
Кт
НАН 456000
Авлагын данснаас хасах үеийн бүртгэл
Авлагыг
данснаас хасах дараах тохиолдлууд байдаг.
1. Авлага цуглуулалт
Дт Мөнгөн хөрөнгө
Кт дансны авлага
2. Авлага
найдваргүй болох үед
Дт НАЗ, НАН
Кт дансны авлага
3. Дансны
авлагыг барьцаалсан бол
4. Дансны
авлагыг борлуулсан
Дансны авлагын барьцаа
Авлагаа
барьцаалж мөнгө зээлж авах үйл ажиллагааг авлагын барьцаалал гэнэ. Авлагын
дансны барьцааллын 2 төрөл байдаг.
1. Ерөнхий
барьцаалал
2. Тусгай
барьцаалал
Ерөнхий
барьцааллын үед
компани бүх авлагаа зээлийн барьцаанд тавина.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Өрийн бичиг
Тусгай
барьцаанд: энэ нь авлагынхаа тодорхой нэг хэсгийг барьцаалан мөнгө зээлэх
үйл ажиллагаа. Тусгай барьцаалал хийх үед талууд хоорондоо дараах 4 зүйлийг
тохиролцсон байх ёстой.
1. Авлагыг
хэн цуглуулах вэ?
2. Тухайн
авлага барьцаалагдсан талаар авлага төлөх этгээдэд мэдэгдэх эсэх
3. Барьцаалагдсан
авлага төлөгдөх үед мөнгийг зээлдэгч зээлдүүлэгчийн аль нь хүлээн авах
4. Зээлийн
хүү болон зээлийн шимтгэлийн хэмжээг тохиролцох
Жишээ
нь:
А компани 20ХХ.7.2ны
өдөр 100’000’000 төгрөгийн дансны авлагаа хаан банкинд барьцаалж 80’000’000
төгрөгийн зээл авсан. Банк барьцаалсан авлагын 3%-ийг санхүүжилтын зардалд
суутгасан. Зээлийн хүү 24%. Компани барьцаалсан авлагаа өөрөө цуглуулах ба
барьцааллын талаар авлага төлөгчид мэдэгдээгүй.
А
компани авлага төлөлтөөс орж ирсэн мөнгөөр сар бүрийн эцэст зээлийн үндсэн
төлбөрийг төлж барагдуулна. Мөн сар бүрийн эцэст зээлийн хүүг нэмж тооцно.
“А” компани
Хаан банк
7-2
Дт
барьцаат авлага 100000000 Дт авлага бичиг 80000000
Кт дансны авлага 100000000 Кт мөнгө
77000000
Кт
санхүүжилт орлого 3000000
Дт
мөнгө 77000000
Дт санхүүжилтын зардал 3000000
Кт
өрийн бичиг 80000000
7.2-ны өдөр барьцаалсан авлагын 4% нь найдваргүй болно гэж тооцоолсон
100000000х4%=4000000
Дт
НАЗ 4000000 бичилт хийхгүй
Кт НАН
4000000
7сарын
туршид барьцаалсан авлагаас 10000000 төгрөг төлөгдсөн
Дт
мөнгө 10000000 бичилт
хийхгүй
КТ барьцаат авлага 10000000
7.30ний
өдөр зээлийн үндсэн төлбөр ба хуримтлагдсан хүүг төлсөн
Дт өрийн бичиг 10000000 Дт
Мөнгө
11600000
Дт хүүг зардал 1600000 Кт Авлагын
бичиг 10000000
Кт мөнгө 11600000 Кт Хүүгийн орлого 1600000
Дансаарх
авлагын борлуулалт
Сүүлийн
жилүүдэд өндөр хөгжсөн орнуудад төдийгүй манай улсын хувьд ч дансаарх авлагыг
борлуулах үйл ажиллагаа нилээд дэлгэрсэн. Үүний нийтлэг хэлбэр нь Фактор юм. Фактор
гэдэг нь: бизнесийн байгууллагаас шимтгэлтэйгээр орлогыг худалдан авч дараа
нь худалдан авагчаас шууд цуглуулалт хийдэг. Санхүүгийн компани болон банкууд
юм. Харин дансаарх авлагыг худалдаалах борлуулах үйл ажиллагааг факторинг гэж
нэрлэдэг.
Факторингийн ажил гүйлгээнд авлагыг баталгаагүй болон
баталгаатай борлуулж болдог.
Дансны
авлагын баталгаагүй борлуулалт
Энэ
тохиолдолд худалдан авагч нь цуглуулах эрсдлийг хариуцах ба зээлийэ аливаа
алдагдлыг хүлээнэ.
Жишээ
нь:
“Хүннү” компани 500000төгрөгний дансны авлагаа “Сүннү” компанид борлуулсан. “Сүннү”
компани 5сарын 1нд цуглуулалтыг хүлээн
авах бөгөөд дансны авлагын дүнд 3%-ийн санхүүжилтийн зардал ногдуулж дансны
авлагын 5%тай тэнцэх дүнг үлдээсэн. Харин “хүннү” компани нь буцаасан бараа
болон гэмтэлтэй бүтээгдэхүүний нэхэмжлэлийг хариуцдаг бөгөөд үүнтэй
холбоотойгоор найдваргүй авлагын зардлыг бүртгээгүй. Харин худалдан авсан
авлагын шинжилгээнд тулгуурлан “Сүннү” компани 4100төгрөгний найдваргүй авлаыг
бүртгэсэн. 5 болон 6-р сард фактор нийт 483800 төгрөгний авлага цуглуулсан
бөгөөд үүнээс борлуулалтын буцаалт 9500төгрөг борлуулалтын хөнгөлөлт 2600
фактор найдваргүй авлагыг данснаас хассан.
Хүннү
Сүннү (Фактор)
5.1
Дт мөнгө
460000 Дт дансны авлага 500000
ДТ фактор-s авах авлага 25000 Кт
өр төлбөр (хүннү) 25000
Дт
авлага борлуулсаны гарз 500000 Кт
санхүүжилт орлого 15000
Кт дансны авлага 500000 КТ мөнгө
460000
5
ба 6 сард
Дт
борлуулалтын буцаалт 9500 Дт
НАЗ 4100
Дт
борлуулалтын хөнглөлт 2600 Кт
НАН 4100
Кт фактороос авах авлага 12100
Дт
өр төлбөр 12900
Эцсийн
шийдвэр
Кт мөнгө
12900
25000-9500-2600=12900
Факторын
ашиг= 15000-4100=10900 (факторын ашиг)
Дансны авлагын баталгаатай борлуулалт
Хэрэв
авлагыг баталгаатай борлуулсан тохиолдолд авлага төлөх этгээд хугацаанд нь
төлбөрөө гүйцэтгээгүй бол борлуулагч нь авлага худалдан авагчдад төлбөр хийх
баталгаа өгдөг. Авлагыг баталгаатай борлуулж байгаа үед дараах 3 нөхцөлийг
хангаж байвал борлуулалт гэж үзэн олз гарзыг бүртгэдэг. Хангаж чадахгүй байвал
зээл гэж үзэн өр төлбөр болон түүний зардлыг бүртгэдэг.
I
нөхцөл
Шилжүүлэгч өгөөжийг хянахаа болих
II
нөхцөл
Шилжүүлэгчийн хариуцлагыг ул үндэслэлтэй
тооцоолж чадах
III
нөхцөл
Шилжүүлэн авагч буцаан худалдан авахыг
шаардаж чадахгүй байх
“Хүннү”
борлуулалт гэж
“Сүннү” зээл гэж үзсэн
үзсэн
5.1
Дт Мөнгө 460000 Дт мөнгө
460000
Дт фактор-s авах авлага 25000 Дт фактор-s авах авлага 25000
Дт авлага борлуулсаны гарз 15000 Дт шилжүүлсэн авлагын хөнгөлөлт 15000
Кт дансны авлага 500000
Кт Шилжүүлсэн авлагын өр төлбөр 500000
5.1
Дт НАЗ
4100
Дт
НАЗ 4100
КТ фактор-s авах авлага 4100 Кт НАН
4100
5, 6 сард
Дт борлуулалтын буцаалт 9500 Дт
борлуулалтын буцаалт 9500
Дт борлуулалтын хөнглөлт 2600 Дт
борлуулалтын хөнглөлт 2600
КТ фактор-s авах авлага 12100 Кт
фактор-s авах авлага 12100
Дт
НАН 4100
Кт
фактор-s авах авлага 4100
Эцсийн шийдвэрлэлт
25000-9500-2600-4100=8800 483800+9500+2600+4100=500000
Дт мөнгө
8800
Дт
шилжүүлсэн дансны авлагын өр төлбөр
500000
Кт
фактор-s авах авлага Кт дансны авлага 500000
Дт
хүүний зардал 15000
Кт
шилжүүлсэн дансны авлагын хөнгөлөлт
15000
эцсийн шийдвэрлэлт
Дт мөнгө
8800
Кт
фактор-s авах авлага 8800
Авлагын бичгийн бүртгэл, онцлох асуудлууд
Авлагын
бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хүүтэйгээр тодорхой
хугцаааны дараа үл маргах журмаар төлнө гэдгийг баталсан бичгэн батлагаа юм.
Авлагын бичигт дараахь зүйлүүдийг тусгана. Үүнд:
v Авлагын
бичгийг гаргасан байгууллага
v Гаргасан
огноо, хугацаа, төлбөр хийх огноо
v Авлагын
бичгийн нүүрний дүн /үндсэн төлбөрийн
дүн/
v Төлбөр
хийх байгууллага
v Хүүгийн
хэмжээ
Авлагын
бичгийн төрөл:
v Ердийн /анхны эзэмшигч төлбөрийг хүлээн авах эрхтэй
бөгөөд шилжүүлж болдоггүй/
v Шилжих /Бусдад шилжүүлж, худалдаж болдог бөгөөд
эзэмшиж байгаад төлөгдөх үед эзэмшиж буй этгээд төлбөрийг хүлээн авах эрхтэй/
Авлагын
бичгийн хүүтэй болон хүүгүй гаргаж болдог.
Бодит
хүүтэй авлагын бичиг: Урт
хугацаат авлагын бичгийг ирээдүйд цуглуулахаар хүлээгдэж буй мөнгөний өнөөгийн
үнэ цэнээр нь үнэлж бүртгэдэг. Хэрвээ урт хугацаатай авлагын бичгийн нэрлэсэн
хүү нь зах зээлийн хүүтэй тэнцүү бол авлагын бичгийн өнөөгийн үнэ цэнэ нь
нэрлэсэн үнэтэйгээ тэнцүү байна. Авлагын бичгийн нэрлэсэн хүү нь зах зээлийн
хүүнээс бага бол авлагын бичгийн өнөөгийн үнэ цэнэ нь нэрлэсэн үнээс бага
байна. Энэ тохиолдолд өнөөгийн үнэ цэнэ нэрлэсэн үнийн зөрүүг авлагын бичгийн
хөнгөлөлт гэнэ. Эсрэгээр авлагын бичгийн нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүнээс их
бол авлагын бичгийн өнөөгийн үнэ цэнэ нь нэрлэсэн үнээс их байна. Энэ
тохиолдолд өнөөгийн үнэ цэнэ нэрлэсэн үнийн зөрүүг авлагын бичгийн урамшуулал
гэнэ. Авлагын бичгийн хөнгөлөлт, урамшууллыг хорогдуулах дараах 2 арга байдаг.
1. Шулуун шугамын арга
2. Үр ашигт хүүгийн арга
Шулуун шугамын арга: Хөнгөлөлт, урамшууллыг авлагын бичгийн хүчинтэй байх
хугацаанд харьцуулж тайлант үе бүрд тэнцүү хэмжээгээр хорогдуулна.
Үр ашигт хүүгийн арга: Энэ аргын үед авлагын бичгийн дансны үнэ ба үр ашигт хүүг
ашиглах бөгөөд дараах томъёоллоор тооцооллыг хийнэ.
Авлагын бичгийн хөнгөлөлт ба
урамшууллыг хорогдуулах хэмжээ= Авлагын бичгийн дансны үнэ х Үр ашигт хүү –
Авлагын бичгийн нэрлэсэн үнэ х Нэрлэсэн хүү
Авлагын бичгийн дансны үнэ х Үр ашигт
хүү= Хүүгийн орлого
Авлагын бичгийн нэрлэсэн үнэ х
Нэрлэсэн хүү= Хүүгийн авлага, Мөнгө
Жишээ
нь: 20хх оны 1 сарын 02-ны
өдөр *А* компани *Б* компаниас 1000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 4 жилийн
хугацаатай, 12%-ийн хүүтэй авлагын бичиг хүлээн авч мөнгө зээлдүүлсэн. Ижил эрсдэл
бүхий зах зээлийн хүү
A. 12%
B. 10%
C. 15% байсан
Хүүгүй авлагын бичигт
тусгайлан хүү заадаггүй боловч хүүг нэрлэсэн үнэ ба худалдан авах үнийн
зөрүүгээр тооцдог. Үүнийг нуугдмал хүү
гэж нэрлэдэг.
Авлагын бичгийн хөнгөлөлт
Аливаа
аж ахуйн нэгж байгууллагууд мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд авлагын бичгээ
бусад банк болон санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэйгээр худалдаж болдог. Авлагын бичгийн хүүг 2 тал
тохиролцсоны үндсэн дээр тодорхойлдог.
Бүртгэлийн
үед дараахь ойлголтуудыг мэдсэн байх шаардлагатай.
1.
Төлбөр хийгдэх өдөр
2.
Векселийн хугацаа
3. Хүү
болон хүүгийн хэмжээ.
Хүүгийн хэмжээ нь доорх зүйлсээс хамаардаг.
1. Авлагын
бичгийн нэрлэсэн үнэ /НҮ/
2. Нэрлэсэн хүү
/НХ/
3. Хугацаа /Ху/
4. Хүүгийн
хэмжээ /ХХ/=НҮ х НХ х Ху/360
/Хүүг ихэвчлэн жилээр тогтоодог./
5. Төлөгдөх
дүн буюу өртөг /ТД/ =НҮ + ХХ
6. Хөнгөлөлт /ХөХ/ = ТД х Хөнгөлөлтийн хувь х Үлдсэн хугацаа /360
7. Хөнгөлөгдсөн
авлагын бичгийн өртөг /Худалдах үнэ /, /ХҮ/ = ТД – ХөХ
8. Авлагын бичгийн дансны үнэ /ДҮ/ = НҮ + НҮ х НХ х
Ашигласан хугацаа / 360
9. Авлагын бичиг борлуулсаны олз, гарз= ХҮ - ДҮ
Жишээ нь: 2000 ₮ өртөгтэй 90 хоногийн хугацаатай 8%-ийн хүүтэй
векселийг банкинд 10%-ийн хөнгөлөлттэйгээр шилжүүлжээ.
ТД=2000+(2000*8/100*90*360)=2040
ХөХ=2040*10/100*90*360=51
ХВӨ=2040-51=1989
Уг
векселийг хүлээн авсан өдрөө шууд банкинд шилжүүлсэн тохиолдолыг авч үзлээ.
Одоо 30 хоногийн дараа банкинд шилжүүлсэн тохиолдлыг авч үзье
ТД=2040
ХөХ=2040*10/100*60*360=34
ХВӨ=2040-34=2006
Авлагын
бичигтэй холбогдон гарах журналын бичилтүүд:
Дансаарх
авлагыг авлагын бичиг болгосон үед буюу авлагын бичгийн хүлээн авах үед:
Дт Авлагын бичиг ххх
Кт Дансаарх
авлага ххх
Авлагын
бичиг төлөгдсөн бол:
Дт Мөнгөн хөрөнгө ххх
Дт Авлагын бичиг ххх
Кт Хүүгийн
орлого ххх
Төлөхөөс
татгалзсан бол:
Дт Авлагын данс ххх
Кт Авлагын
бичиг ххх
Кт Хүүгийн
орлого ххх
Хөнгөлөгдсөн
авлагын бичгийн бүртгэл:
Хэрвээ хөнгөлөгдсөн векселийн
өртөг хүлээн авсан векселийн өртгөөс их байх тохиолдолд зөрүүг хүүгийн орлого
гэж бүртгэнэ. Эсрэгээр хүүгийн зардал гэж бүртгэнэ. Авлагын бичгийг баталгаатай болон баталгаагүй
гэсэн хоёр нөхцөлөөр хөнгөлөлттэйгээр худалддаг. Баталгаагүй
худалдаж буй нөхцөлд авлагын бичгийг худалдагч тал нь ирээдүйд уг авлагын
бичигтэй холбогдон гарах аливаа эрсдлийг хүлээхгүй. Өөрөөр худалдан авагч тал
бүх үүрэг хариуцлагыг хүлээдэг. Авлагын бичгийг баталгаагүй худалдаалах нөхцөлд
ажил гүйлгээг борлуулалтын ажил гүйлгээтэй адилаар НББ-д тусгах бөгөөд *Авлагын
бичиг худалдсны олз, гарз*-ыг бүртгэдэг. Баталгаатай
худалдаж буй нөхцөлд авлагын бичгийг худалдагч тал нь ирээдүйд уг авлагын
бичигтэй холбогдон гарах эрсдлийг хүлээнэ. Баталгаатай худалдсан авлагын бичиг
нь байгууллагын НББ буюу баланс дээр тусгадаггүй ч санхүүгийн тайлангийн
нэмэлт тодруулгад уг авлагын бичгийг
баталгаатайгаар хөнгөлөлттэйгээр худалдсан тухай нэмж
тодруулах ёстой. Энэ тохиолдолд ажил гүйлгээг тухайн нөхцөлөөс нь
хамааран зээл эсвэл борлуулалттай
адилаар бүртгэдэг.
Батлав:
Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхмийн эрхлэгч
....................................................... /Л.Баасандорж /
Лекц № 5,6
Бараа
материал үнэ бүхий зүйлсийн бүртгэл
БМ-ын тухай ойлголт, түүний бүрэлдэхүүн
БМ-ын бүртгэл хөтлөлтийн систем
БМ-ыг үнэлж орлогод авах
болон үнийн хөнгөлөлт хорогдол
бүртгэл
БМ-ын зарцуулгын бүртгэл, зарцуулалын өртөг тооцох аргууд
БМ-ын үлдэгдэл өртөг тооцох нь
БМ-ын эцсийн үлдэгдлийг үнэлэх арга,
хувилбарууд
БМ-ын
тухай ойлголт, түүний бүрэлдэхүүн
НББОУС-2-т зааснаар бараа материал гэдэг нь:
ü Аж ахуйн ердийн
үйл ажиллагааны явцад худалдан борлуулах
ü Борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад
байгаа
ü Үйлдвэрлэлийн процесс болон үйлчилгээ үзүүлэхэд ашиглахаар материал хангамжийн хэлбэрээр
байгаа биет хөрөнгө юм.
Үйлдвэрлэлийн
байгууллагад бараа материал гэдэгт
дараахь гурван зүйлийг хамруулан ойлгодог.
ü Түүхий
эд материал - үйлдвэрлэхэд ашиглахаар
худалдан авсан бараа юм. Харин энэ ойлголтод үйлдвэрлэлийн үйл явцад туслах
шинжтэй оролцдог хангамжийн материал, шууд бус материалыг оруулахгүй
ü Дуусаагүй
үйлдвэрлэл - үйлдвэрлэлийн процессийн аль нэг үе шатанд нь байгаа , бэлэн
бүтээгдхүүн болгохын тулд нэмэлт боловсруулалт шаардлагатай зүйлс юм.
ü Бэлэн
бүтээгдхүүн - борлуулахад бэлэн болсон
бүтээгдхүүн юм.
Худалдааны
байгууллагын бараа материал борлуулах зорилготой худалдаж авсан бараа материал
болон хангамжийн зүйлээс бүрддэг. Бараа
материалд дээрх зүйлсийг авч үзэхээс гадна доорх онцлох асуудлуудыг мөн сайтар
судлах шаардлагатай байдаг. Үүнд:
Замд яваа бараа материал
Бараа
материалын нөөцөд FOB нөхцөлтэй замд
яваа бараа материал ордог. Тухайлбал FOB
- хүргэх цэг нөхцөлөөр ачуулсан бараа материал нь худалдан авагч талд очих
хүртлээ худалдагчийн өмч хэвээр байдаг. Харин FOB-ачуулах цэг нөхцөлтэйгээр
бараа материалыг тээвэрлэгчид шилжүүлэнгүүт худалдан авагчийн өмч болно гэж
үздэг.
Агентын бараа
Зарим
байгууллагууд бүтээгхүүнээ борлуулалтын агентлагуудыг ашиглан борлуулдаг. Энэ
тохиолдолд бараа материалыг өмчлөх эрх нь байгууллагад хэвээр үлддэг тул
хэдийгээр гар дээр бодитоор байхгүй, агентад өгсөн бараагаа байгууллага өөрийн
бараа материалын бүрэлдэхүүнд оруулж тусгах ёстой.
Борлуулалтын
тусгай гэрээ
Үүнд:
v Буцааж
худалдан авах нөхцөлтэй борлуулалтын гэрээ
v Буцаалтын
түвшин өндөртэй борлуулалт
v Хэсэгчилсэн
төлбөртэй борлуулалт зэргийг хамааруулан авч үздэг.
БМ-ын
бүртгэл хөтлөлтийн систем
Бараа материалыг
НББ-д тусгах хоёр систем байдаг. Үүнд:
1. Байнгын
систем
2. Цаг
үеийн систем
Байнгын
системийн үед бараа материал худалдаж авсан, борлуулсан ажил гүйлгээг шууд
*Бараа материал* дансанд бүртгэдэг. Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг бараа
материал худалдах бүрт тооцож, тайлангийн хугацааны эцэс хүртэл хуримтлуулдаг.
Өөрөөр хэлбэл, байнгын бистем гэдэг нь бараа материалыг орлогод авсан тухай
бүрд нь, бараа материалыг зарцуулсан болон борлуулсан тухай бүрд нь бүртгэлд
тусгах систем юм.
Цаг
үеийн системийн үед тайлангийн хугацааны туршид *Бараа материал* дансанд бичилт
хийдэггүй бөгөөд бараа материалын худалдан авалтыг *Худалдан авалт* гэсэн
дансанд бүртгэж борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тайлангийн хугацааны эцэст
хаалтын бичилтээр тооцдог. Харин бараа материалын эцсийн үлдэгдлийг биет
тооллогоор тодорхойлдог.
Энэ
хоёр системийн ялгааг жишээгээр тайлбарлан авч үзье.
*Хуралдай*
компаний бараа материалын эхний үлдэгдэл (250 ширхэг 100₮) 25000₮ байв.
Тайлангийн хугацаанд дараахь бараа материалын хөдөлгөөн гарчээ.
Байнгын
систем Цаг
үеийн систем
1. 600
ширхэг бүтээгдэхүүнийг нэг бүрийг нь 100₮-өөр
бэлэн бусаар худалдан авав.
Бараа
материал 60000 Худалдан
авалт 60000
Харилцах 60000 Харилцах 6000
2.
Дээрх бараа материалыг худалдан авахтай холбогдон 500¥-ийг тээврийн
зардалд бэлнээр төлөв.
Бараа
материал 500 Тээврийн
зардал 500
Касс 500 Касс 500
3. 25
ширхэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байсан тул буцаасан.
Харилцах 2500 Харилцах 2500
Бараа материал 2500 Худалдан
авалтын буцаалт 2500
4. 500
ширхэг бараа материалыг 200¥-өөр зээлээр борлуулав.
Мөнгөн
хөрөнгө 100000 Мөнгөн
хөрөнгө 100000
Борлуулалт 100000 Борлуулалт 100000
Борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
((25000+60000+500-2500):825*500) 50303 Бичилт
байхгүй
Бараа материал 50303
5.
Хаалтын бичилт
Борлуулалт 100000 Бараа
материалын эцсийн үлд 33697*
ОЗНД 100000 Худалдан
авалтын буцаалт 1500
ОЗНД 50303 Борлуулсан
бүтээгдэхүүний өртөг 50303
ББӨ 50303 Бараа материалын эхний үлд 25000
Худалдан авалт 60000
Тээврийн
зардал 500
Борлуулалт 100000
ОЗНД 100000
ОЗНД 50303
ББӨ 50303
* (тооллого хийхэд 3369₮-ийн
бараа үлдсэн байв. )
Бараа
материалын цаг үеийн ситемийн үед бараа материалын биет тооллого байнга хийх
шаардлагатай ба тайлангийн хугацааны эцэст бараа материалын үлдэгдлийг
тохируулах бичилт /хаалтын бичилт/ хийх хэрэгтэй болдог. Цаг үеийн системийн
үед бараа материал алдагдах явдал байнгын системийг бодвол элбэг тохиолддог.
БМ-ыг
үнэлж орлогод авах болон
үнийн хөнгөлөлт хорогдлын бүртгэл
Бараа
материалыг орлогод авахдаа өртгөөр нь бүртгэлд тусгана Бараа материалын өртгийг
түүний бүрдэлтийн байдлаас нь хамааруулан:
v Анхны
өртөг
v Худалдан
авсан өртөг
v Дахин
боловсруулалтын өртөг
v Бодит
өртөг гэж ангилдаг
Бараа
материалын өртөг нь түүнийг худалдан авах, бэлтгэх болон борлуулахтай
холбогдсон шууд болон шууд бус зардлуудаас бүрддэг. Түүнчлэн цаашид дахин
боловсруулах түүхий эд материал, барааны хувьд өртөг нь худалдан авсан үнэ,
тээвэрлэлтийн зардал, хүлээн авах, хадгалах болон борлуулахад бэлэн болгох зэрэг
бүх зардлуудыг багтаадаг.
Анхны
өртөг: Бараа материалыг худалдан авсан өртөг, дахин
боловсрууллатын өртөг болон бараа материалы тухайн нөхцөл байдалтай холбогдон
гарсан бусад өртгийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Худалдан
авсан өртөг: Энэ нь худалдан авсан үнэ дээр импортын болон
бусад татвар, тээвэр болон ачиж буулгах зардал, мөн татаас хөнгөлөлт,
хорогдолтой үнээр авсан зэрэг өвөрмөц бусад өртгүүдийг тооцон тодорхойлсон
өртөг юм.
Дахин
боловсруулалтын өртөг: Бараа материалыг ашиглах хэрэглэх
боломжийг бүрдүүлэх үүднээс анхны өртөг дээр нэмэгдэн гарсан өртөг зардлыг
хэлнэ.
Бодит
өртөг: Үйл ажиллагааны явцад гарч болох өртгийн алдагдал буюу
худалдах үед гарцаагүй алдагдал болох өртгийг төлөвлөн тооцсон өртгийг хэлнэ.
Бараа
материалын орлогыг ихэвчлэн анхны өртгөөр нь бүртгэдэг. Энэ үед дараахь бичилт
хийнэ.
Байнгын системийн үед Цаг үеийн системийн үед
Бараа
материал ххх Худалдан
авалт ххх
Мөнгө, Өглөг ххх Мөнгө,
Өглөг ххх
Бараа
материалыг худалдан авахдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, орлогод
авсан тохиолдолд худалдан авлтын
хөнгөллөтийг бүртгэх хоёр арга байдаг.
Үүнд:
1. Нийт
дүнгийн арга
2. Цэвэр
дүнгийн арга
Практикт нийт дүнгийн аргыг илүү өргөн
хэрэглэдэг.
БМ-ын
зарцуулгын бүртгэл, зарцуулалтын өртөг
тооцох аргууд
Бараа
материалыг зарцуулахтай холбогдож материалын бэлтгэл ажиллагааны зардал гардаг.
Эдгээр зардлуудыг бараа материалын өртөгт шингээж тооцох нь зүйтэй юм. Бараа
материалын зарлага нь орлого шигээ бөөнөөрөө байдаггүй учраас бэлтгэл
ажиллагааны зардлыг бараа материал бүрээр хуваарилж, анхны өртөг тооцох
шаардлагатай. Хэрэв нэг төрлийн бараа материалыг худалдан авсан тохиолдолд
бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах нь хялбар байна. Өөрөөр хэлбэл нэгжийн
өртөг нь:
Нэгжийн өртөг=(Худалдан авсан үнэ+Материал
бэлтгэлийн зардал) : тоо хэмжээ
Харин
хоёр буюу түүнээс дээш төрлийн бараа материал худалдан авсан тохиолдолд бэлтгэл
ажиллагааны зардлыг хуваарилах шаардлага гарах бөгөөд энд 2 үндсэн арга байдаг.
1. Бараа
материалын нэр төрөл тус бүрээр хуваариах арга
2. Зарцуулсан
болон үлдэгдэл бараа материалын хэмжээнд хуваарилах арга
Бараа
материалын нэр төрөл тус бүрээр хуваарилах арга
Энэ
аргыг ихэвчлэн худалдааны байгуулагууд хэрэглэдэг бөгөөд бараа материалыг
зарлагадахаас өмнө материал бэлтгэлийн зардлыг хуваарилж бараа материалын анхны
өртгийг тооцох арга юм. Энэ арга нь 3 үе шаттай.
1-р үе шат:
Материал бэлтгэлийн зардлыг хуваарилах коэффицентийг тодорхойлно. Үүний тулд
худалдан авсан барааны нэг төгрөг тутамд ногдох материал бэлтгэлийн зардлыг
тодорхойлно.
![]() |
2-р үе шат:
Хуваарилалтаа хийнэ Хуваарилалт
= (A) * Тус бүрийн үнэ
3-р үе шат:
Нэгжийн
өртөг тооцно.
Зарцуулсан
болон үлдэгдэл бараа материалын хэмжээнд
хуваарилах арга
Энэ
арга нь хоёр үе шатаар явагдана.
1-р үе
шат: Материал бэлтгэлийн зардлыг хуваарилах коэффицентийг тодорхойлно. Үүний
тулд худалдан авсан барааны нэг төгрөг тутамд ногдох материал бэлтгэлийн
зардлыг тодорхойлно.
2-р үе шат: Хуваарилалтаа хийнэ
Хуваарилалт
= (A) * зарцуулсан бараа материал
Хуваарилалт
= (A) * үлдэгдэл бараа материал
![]() |
Жишээ
нь: Компани төрөл бүрийн хүнсний
бараа борлуулдаг. 2000 оны 5-р сард Голландаас 10000кг *А*, 8500 кг *Б* барааг
импортолсон. Нэг кг *А* барааг 980¥-р, *Б* барааг 1020¥-р тус тус худалдан
авсан. Худалдан авсан барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх гаалийн татвар
төлсөн ба тээврийн зардалд 249400¥, ачиж буулгахад 120000¥-г тус тус төлсөн.
5-р сард борлуулсан *А* бараа 8800 нэгж, *Б* бараа 8000 нэгж бол:
1. Бэлтгэл
ажиллагааны зардлыг бараа материал тус бүрээр хуваарилж барааг орлогод авах
нэгжийн өртгийг тооцоол.
2. БАЗ-ыг
борлуулсан барааны өртөг ба бараа материалын үлдэгдэлд хуваарил.
Бодолт:
Материал
бэлтгэлийн зардал = 249400+120000+(10000*980¥+8500*1020¥)*10%=2216400¥
1-р
арга:
1. МБЗ-г
хуваарилах коэффицент = 2216400/(10000*980¥+8500*1020¥)=0.12
2. Хуваарилалт
/А материал/ = 0.12*(10000*980¥)=1176000¥
Хуваарилалт
/Б материал/ = 0.12*(8500*1020¥)=1040400¥
3. Нэгжийн
өртөг /А материал/ = (9800000+1176000)/10000=1097.6¥
Нэгжийн
өртөг /Б материал/ = (8670000+1040400)/8500=1142.4¥
2-р
арга:
1. МБЗ-г
хуваарилах коэффицент = 2216400/(10000*980¥+8500*1020¥)=0.12
2. Хуваарилалт
/А материал/борлуулсан барааны өртөг = 0.12*(8800*980¥)=1034880¥
Хуваарилалт
/Б материал/ борлуулсан барааны өртөг = 0.12*(8000*1020¥)=979200¥
Хуваарилалт /А материал/Үлдэгдэл =
0.12*(1200*980¥)=141120¥
Хуваарилалт
/Б материал/ Үлдэгдэл = 0.12*(500*1020¥)=61200¥
Бараа
материалын зарцуулалтын өртөг тооцох нь:
Бараа
материалийн үнэлгээний тогтолцоо нь тодорхой хугацааны дотор компанийн олох
ашиг алдагдал, тайлангийн үзүүлэлтүүдэд давхар нөлөөлдөг. Зах зээл хөгжсөн
орнуудад бараа материалын үнэлгээний тогтолцоо нь аж ахуйн үйл ажиллагааны
эцсийн үр дүнд үнэлгээний үзүүлэх сөрөг үр дагаврыг урьдчилан харж багасгах,
төлөх орлогын татварыг багасгах сонирхолд нийцсэн байдаг. Гэхдээ:
v Тогтвортой
байх
v Өртгөөр
нь үнэлэх гэсэн НББНХЗЗ-д нийцсэн байна.
Бараа
материалын зарцуулгын өртгийг тооцох үндсэн дөрвөн арга байдаг
1. Тусгай
тэмдэглэгээний арга - Specific Identification Method
2. Эхэлж
авснаа эхэлж зарлагадах /ЭАЭЗ/ - First in - First out /FIFO/
3. Сүүлд
авснаа эхэлж зарлагадах /СЭАЗ/ - Last in - First out /LIFO/
4. Дундаж
өртгийн арга - Weighted Average Method
Тусгай
тэмдэглэгээний арга: Энэ аргыг ихэвчлэн өндөр үнэ цэнэтэй,
цөөн нэр төрлийн ховор бараа материалыг бүртгэхэдэ хэрэглэдэг. Тусгай
тэмдэглэгээний аргаар бүртгэхдээ бараа материалыг өртгөөр нь зарлагаддаг.
Эхэлж
авснаа эхэлж зарлагадах арга: Энэ аргаар бараа материалыгн
үнэлэхдээ зарцуулахад бэлэн багйаа бараа материалын хамгийн эхэлж авснаас нь
эхлэн зарлагаддаг. Өөрөөр хэлбэл хуучин байсан бараа материалаа тухайн үнээр нь
зарлагадаад, одоо зөвхөн шинэ бараа л
хамгийн сүүлд бэлтгэсэн үнээрээ үлдсэн гэсэн зарчмыг баримтлана. Бараа
материалын үнэ өсөж, мөнгөний үнэ ханш унаж байгаа үед энэ аргыг хэрэглэх нь
материалын зардлыг багасгаж, олох цэвэр ашгийг нэмэгдүүлдэг. Ингэснээр тухайн
байгууллагын төлөх татварын хэмжээ нэмэгдэж, нөгөө талаас ашгаасаа үйлдвэрлэлээ
өргөтгөх, техникийн шинэчлэл хийх, хуримтлал хийх боломжтой болно.
Сүүлд
авснаа эхэлж зарлагадах арга: Энэ аргын үед зарцуулахад
бэлэн байгаа бараа материалын хамгийн сүүлд авснаас нь эхэлж зарлагаддаг.
Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд бэлтгэсэн бараагаа тухайн үнээр нь зарлагадаад,
одоо зөвхөн хуучин бараа л хамгийн эхэлж бэлтгэсэн үнээрээ үлдсэн гэсэн зарчмыг
баримтлана. Бараа материалын үнэ өсөж, мөнгөний ханш унаж байгаа үед энэ аргыг
хэрэглэх нь материалын зардлыг нэмэгдүүлдэг. Энэ нь тухайн байгууллагын олох
цэвэр ашиг, түүнээс төлөх татварын хэмжээг багасгадаг. Өөрөө хэлбэл
бүтээгдэхүүний өртөг өндөрсөж, ашгийн хэмжээг багасгах нь татвар төлөгчдөд
ашигтай байж болох талтай юм.
Дундаж
өргийн арга: Энэ аргаар бараа материалын зарцуулалтаа
үнэлэхдээ зарцуулахад бэлэн байгаа бараа
материал тус бүрийн өртгүүдийн нийлбэрийг тоо хэмжээнд нь хувааж нэгжийн дундаж
өртгийг тодорхойлж , уг өргөөр бараа материалыг зарлагаддаг. Бараа материалын хөдөлгөөнийг бүртгэх
системээс хамааран дундаж өртгийг:
1. Цаг
үеийн системд жигнэсэн дундаж өртгийн арга
2. Байнгын
системд шилжих буюу хөдөлгөөнт дундаж өртгийн арга гэж ангилан үздэг.
Дээрх
аргуудыг жишээн дээр тайлбарлан авч үзье.
Мон-Ген
компаний 2003 оны 5-р сарын бараа материалын хөдөлгөөний талаарх мэдээлэл
өгөгджээ.
6/01 Эхний үлдэгдэл 500ширхэг 50¥ 6/12
Зарцуулалт 400 ширхэг
6/05 Худалдан авалт 200ширхэг 20¥ 6/31
Зарцуулалт 50 ширхэг
6/25 худалдан
авалт 100ширхэг 40¥
Бараа материалын зарцуулгын
үнэлгээний онцлох асуудлууд
САЭЗ Усталт
Үүнээс
өмнө бид бараа материалыг САЭЗ аргаар үнэлэхдээ
тодорхой барааны хандлагыг (уламжлалт САЭЗ эсвэл нэгжийн САЭЗ ч гэдэг )
онцлон авч үзэж байсан. Энэхүү хандлага нь дараах 2 шалтгаанаас болж амьдралд
нийцэхгүйд хүрдэг. Үүнд :
1. Компани
олон нэр төрлийн бараа материал эзэмшиж байх үед тэдгээр нэр төрөл тус бүрээр
бүртгэх үйл ажиллагаа ихээхэн зардалтай байдаг.
2. САЭЗ аргаар
үнэлсэн бараа материалын элэгдэл хялбар бий болно энэ нь цэвэр оролгын
үзүүлэлтийг гажуудалд оруулж ихээхэн хэмжээний татварын төлбөрт хүргэдэг.
САЭЗ-ийн
усталтын асуудлыг ойлгохын тулд *Б*
компаний бараа материал 2011 оны
12-сарын 31-ний байдлаар тодорхой барааны хандлагад үндэслэн САЭЗ аргаар
өртөгийг нь тооцсон 30.000 кг металл байсан гэж үзвэл:
Бараа материалын эцсийн
үлдэгдэл 1993 он
|
|||
|
|
Кг
|
Нэгжийн
өртөг
|
САЭЗ
өртөг
|
|
2008 он
2009 он
2010 он
2011 он
|
8.000
10.000
7.000
5.000
30.000
|
4
6
9
10
|
32.000
60.000
63.000
50.000
205.000
|
Дээр
харуулснаар *Б* компаний 2011 оны
бараа материалын эцсийн үлдэгдэл өнгөрсөн жилүүдийн бараа материалын
өртөгүүдийг багтааж байна. Эдгээр өртгийг давхарга хэмээн нэрлэдэг бөгөөд эхний
давхарга нь суурь давхарга болно. *Б* компаний давхарын жишээ доорх байдалтай байна.
|
Дөрвөн
жилийн турш металлын үнэ өссөн байна. 2012 онд *Б* компани
металлын дутагдалд орсноос болж ихэнх
бараа материалаа дуусгасан. 2012 оны
эцэс гэхэд бараа материалд зөвхөн 6.000 кг металл үлдсэн. Нэгэнт компани САЭЗ аргыг ашиглаж байгаа учраас хамгийн
сүүлийн давхарга буюу 2012 оны
давхаргыг эхэлж хэрэглэж дараа нь 2011 оных
гэх мэт хэрэглэнэ. Үүний үр дүнд урьдах жилүүдийн өртөг тайлант жилийн
төгрөгөөр илэрхийлэгдсэн борлуулалтын орлогын эсрэг тайлагнагдана. Энэ нь цэвэр
ашгийн хэмжээг гажуудуулж тайлант жилийн татварын төлбөрийг өсгөнө. САЭЗ усгалт
тодорхой барааны хандлагад үндэслэн САЭЗ аргыг хэрэглэж байгаа үед тохиолдох нь
элбэг байдаг.
Багцалсан тодорхой барааны САЭЗ арга
САЭЗ
усталтын асуудлыг хөнгөвчлөх бүртгэлийн ажлыг хялбарчлахын тулд барааг нэгтгэн
багц болгон авч үзнэ. Багц нь адил шинж яанар бүхий зүйлээс бүрдэнэ. Зөвхөн
тухайн тодорхой барааны оронд адил төстэй нэгжүүдийг нэгтгэн хамтад нь
бүртгэдэг. Үүнийг багцалсан тодорхой барааны өртөг тооцох арга гэнэ. Ганга гоёл
компани үйл ажиллагааны эхний жилдээ Болор, Мандухай, Сарнай, Саамт гэсэн 4
төрлийн түүхий эд материал үйлдвэрлэлдээ хэрэглэсэн гэж үзэж үүнийг тайлбарлъя.
Компани эдгээр зүйлсийг хамтад нь багц болгон бараа материалынхаа эхний
үлдэгдлийг дараах байдлаар илэрхийлсэн байна.
|
Бараа
материалын эхний үлдэгдэл (суурь давхарга)
|
|||
|
Түүхий
эд материал
|
Тоо
хэмжээ
|
Үнэ
|
Нийт
|
|
Болор
Мандухай
Сарнай
Саамт
|
24.000
36.000
22.000
8.000
90.000
|
4.00
6.10
9.00
3.30
|
96.000
219.600
198.000
26.400
540.000
|
|
|
Дундаж
өртөг /6.00/
|
||
Бараа
материалын эхний үлдэгдлийн хувьд нэгжийн дундаж өртөг 6₮ байна.
Ганга гоёл компанид дараагийн тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээ
доорх байдалтай байна.
|
Ажил
гүйлгээ
|
||||||
|
ТЭМ
|
БМ
эхний үлдэгдэл
|
Худалдан
авалт
|
Хүсэлт
|
БМ
эцсийн үлдэгдэл
|
||
|
Тоо
хэмжээ
|
Тоо
|
Үнэ
|
Дүн
|
Хэрэглэсэн
тоо хэмжээ
|
Тоо
хэмжээ
|
|
|
Болор
Мандухай
Сарнай
Саамт
|
24.000
36.000
22.000
8.000
90.000
|
30.000
40.000
35.000
15.000
120.000
|
4.50
6.40
10.00
5.00
|
135.000
256.000
350.000
75.000
816.000
|
30.000
42.000
30.000
15.000
117.000
|
24.000
34.000
27.000
8.000
93.000
|
|
|
Дундаж өртөг /нэгж нь 6.80₮/
|
|
||||
Тайлант
хугацаанд хийсэн худалдан авалтуудын нэгжийн дундаж өртөг 6.80₮ байна. Нэгжийн дундаж өртөг болох 6.80₮ тухайн хугацаанд гарсан бараа материалын ямар
ч өсөлтийг үнэлэхэд хэрэглэнэ. Нийт бараа материалын эцсийн үлдэгдэл нийт бараа
материалын эхний үлдэгдлээс 3.000 нэгжээр их байгаа учраас бараа материалын
эцсийн үлдэгдлийг дараах байдлаар тооцоолно.
|
Бараа
материалын эцсийн үлдэгдлийн багцалсан САЭЗ өртөг
|
|||
|
|
Тоо
хэмжээ
|
Үнэ
|
Нийт
|
|
Бараа материалын эхний
үлдэгдэл
|
90.000
3.000
93.000
|
6.00
6.80
|
540.000
20.400
560.400
|
Багцалсан
тодорхой барааны САЭЗ аргыг ашиглах тохиолдолд багц дахь бараа материалын нэг
зүйлйин тоо хэмжээний бууралт нь
нөгөө нэг зүйлийн өсөлтөөр нөхөгдөж болох учир САЭЗ усталт гарах боломж бага
байдаг.
Долларын үнэлгээний САЭЗ
Давхаргын
хуучралт болон багцыг дахин зохион байгуулах асуудлаас зайлсхийх зорилгоор
долларын үнэлгээний САЭЗ аргыг боловсруулсан. Долларын үнэлгээний САЭЗ аргын
гол шинж чанар нь багц дахь бараа материалын өсөлт бууралтыг биет тоо,
хэмжээний үзүүлэлтээр бус харин нийт доллараар илэрхийлэгдсэн үнэ цэнийн
үзүүлэлтээр тодорхойлж хэмжих явдал юм. Энэхүү хувилбар нь багцалсан барааны
аргаас 2 талаараа давуутай.
1. Тодорхой
барааны САЭЗ багтсанд илүү өргөн нэр төрлийн бараа материалыг багааж болно.
2. Бараа
материал нь ижил төрлийн эсвэл хэрэглээ нь төстэй харилцан орлуулагдахуйц
тохиолдолд долларын үнэлгээний САЭЗ багтсанд бараа материалын орлуулалт хийгдэх
боломжтой.
Долларын үнэлгээний САЭЗ аргын тайлбар:
Илүү
төвөгтэй нөхцөл байдалд долларын үнэлгээний САЭЗ аргыг хэрхэн хэрэглэж болохыг
Бадрах компаний дараах мэдээг ашиглан тайлбарлая.
|
12
сарын 31 2008 он
|
БМ
жилийн
эцэс
дэх үнээр
|
Үнийн
индекс
/хувиар/
|
Жилийн
эцсийн БМ суурь жилийн үнээр
|
|
Суурь
он
2009
2010
2011
|
200.000
299.000
300.000
351.000
|
100%
115%
120%
130%
|
200.000
260.000
250.000
270.000
|
2008 оны 12 сарын 30 ны бараа материалын эцсийн
үлдэгдэл долларын үнэлгээгээр САЭЗ
200.000₮
болохыг доорх байдлаар хялбархан тооцож болно.
2008 оны бараа материалын тооцоолол
|
БМ
эцсийн үлдэгдэл
Суурь
оны үнээр
|
Суурь
оны үнээр
Үнэлэгдсэн
давхарга
|
Үнийн
индекс хувиар
|
БМ
эцсийн үлдэгдэл САЭЗ өргөтөөр
|
|
200.000₮
|
200.000₮ Х 100 = 200.000
|
||
2009 оны 12 сарын 31 нд суурь жилийн үнээр бараа
материалын эцсийн үлдэгдэл 260.000₮ суурь
жилийн үнээр бараа материалын эхний үлдэгдэл 200.000₮-ийг харьцуулвал бараа материалын хэмжээ
60.000-аар өссөн нь харагдаж байна. Дараа нь энэ өсөлтийг 2009 оны 115%-ийн индексээр үнэлэхэд 69.000₮-ийн шинэ давхаргыг бий болгож байна. 2009 оны бараа материалын эцсийн үлдэгдэл
269.000₮ болох бөгөөд тэр нь 200.000
долларын бараа материалын эхний үлдэгдэл болон 69.000₮-ийн шинэ давхараас бүрдэж байна. Доорх бүдүүвч
энэхүү тооцоог тайлбарлан харуулна.
|
2009 оны бараа материалын тооцоолол
|
|||
|
БМ
эцсийн үлдэгдэл
Суурь
оны үнээр
|
Суурь
оны үнээр
Үнэлэгдсэн
давхарга
|
Үнийн
индекс хувиар
|
БМ
эцсийн үлдэгдэл САЭЗ өргөтөөр
|
|
2009
он 60.000
260.000
|
100%
115%
|
200.000
69.000
269.000
|
|
Үнийн индексийн сонголт
Долларын
үнэлгээний САЭЗ-ийн аргын хувьд үнийн индексийг яаж тодорхойлох вэ? гэдгийг авч
үзье. Ерөнхий үнийн түвшины индексийг ашигладаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг
ерөнхий гадаад үнийн түвшины индекс нь суурин газрын хэрэглэгчдийн үнийн индекс
юм. Тодорхой гадаад үнийн индекс байхгүй юм уу эсвэл хэрэглэхэд тохиромжгүй
тохиолдолд компани өөрийн тодорхой дотоод үнийн индексийн тооцоолж болно.
БМЭҮ-ийг цаг үеэ хамгийн сайн тусгасан өртгөөр үнэлэх явдал юм. Тухайн цаг үеийн өртгийг ерөнхийдөө хамгийн сүүлд
худалдан авсан бараа материалын худалдан авсан худалдан авсан гүйцэтгэлээрх
өртгөөр тогтоодог. Индексийг суурь жилийн дараагийн жил бүрийн хувьд тооцно.
Үнийн индекс нь суурь жил болон тухйан жилийн хоорондох өртөг буюу үнийн
өөрчлөлтийн хэмжүүр юм.
Индексийн
тооцох томъёо.
БМЭҮ
тухайн үеийн өртгөөр
БМЭҮ
суурь үеийн өртгөөр
БМ-ын
үлдэгдэл өртөг тооцох нь
Аливаа
аж ахуйн нэгж байгууллагын бараа материалын үлдэгдлийг тодорхойлох хамгийн гол
түгээмэл хэрэглэдэг аргын нэг бол тооллогын арга юм. Тооллогыг тогтоосон
хугацаанд хийх бөгөөд хэрэв тооллогоор илүүдэл болон дутагдал гарвал түүний
шатгааныг тодруулан холбогдох дансанд тусгаж байх ёстой. Энэ бараа материалын
хяналтын нэг чухал хэрэгсэл болдог. Байгууллагууд бараа материалыг хянахаас
гадна бусад зорилгоор бараа материалын үлдэгдлийг тодорхойлох хэрэгцээ
шаардлага гардаг. Жишээ нь:
v Удирдлагын
шийдвэр гаргах
v Гэнэтийн
тохиолдлуудаар бараа материал шамшигдах
v Байгалийн
гамшиг гэх мэт.
Ийм
хэрэгцээ шаардлагын үед тооллогын аргыг хэрэглэхэд цаг хугацаа, зардал ихээхэн
шаарддаг учир доорх аргыг илүү өргөн ашигладаг.
1. Нийт
ашгийн арга
2. Жижиглэнгийн
арга
Нийт
ашгийн арга: Энэ аргын үед бараа материалын эцсийн
үлдэгдлийг дараахь байдлаар тооцдог.
Бараа
материалын эхний үлдэгдэл хххх
Нэмэх
нь: Худалдан авалт хххх
Борлуулбал
зохих бараа материал хххх
Хасах
нь: Борлуулалт (Өртгөөр) хххх
Бараа
материалын эцсийн үлдэгдэл хххх
Жишээ нь: *Б* компаний бараа материалын эхний үлдэгдэл 25000 /өртгөөр/ байв. Тайлангийн хугацааны нийт худалдан авалт 75000 /өртгөөр/, борлуулалт нь 100000 /борлуулатын үнээр/ байсан бөгөөд хэвийн ашиг
нь борлуулатын үнийн 30% гэвэл бараа материалын эцсийн үлдэгдлийг
тодорхойлъё.
Бараа
материалын эхний үлдэгдэл 25000
Нэмэх
нь: Худалдан авалт 75000
Борлуулбал
зохих бараа материал 100000
Борлуулалт
(боруулах үнээр) 100000
Хасах
нь: Нийт ашиг (100000*30%)
30000
Борлуулалт
(өртгөөр) 70000
Бараа
материалын эцсийн үлдэгдэл 30000
Нийт
ашгийн хувийг байгууллагын үнэ тогтооход баримтладаг бодлогоос тодорхойлж
болно. Аж ахуйн нэгжүүд нийт ашгаа:
1. Борлуулалтын
үнэ дээр
2. Өртөг
дээр суурилан тогтоож болох юм.
Дээр
авсан жишээнд нийт ашгийн хувийг борлуулатын үнэ дээр үндэслэн тогтоосон байна.
Одоо өртөг дээр суурилан тогтоосон жишээг авч үзье.
*Г* компанид гал гарч, бүх бараа материал болон
бүртгэлийн зарим баримтууд шатжээ. Бараа материалын хохирлыг тооцохын тулд гал
гарсан өдөр агуулахад байсан бараа материалын үлдэгдлийг тооцох шаардлагатай
болж шатаагүй үлдсэн бүртгэлээс дараахь мэдээллийг сэргээжээ.
Борлуулалт 60000
Борлуулалтын
буцаалт 7500
Бараа
материалын эхний үлдэгдэл 24000
Худалдан
авалт 42000
Худалдан
авалтын хөнгөлөлт 2000
Тээврийн
зардал 1000
Өмнөх
туршлагаас харахад нийт ашиг нь өртгийн 25% байсан.
Бараа
материалын эхний үлдэгдэл 24000
Нэмэх
нь: Цэвэр худалдан авалт
Худалдан авалт 42000
Худалдан авалтын хөнгөлөлт (2000)
Тээврийн зардал 1000
41000
Борлуулбал
зохих бараа материал 65000
Борлуулалт
(боруулах үнээр) 60000
Хасах
нь Боруулалтын буцаалт (7500)
Цэвэр борлуулалт 52500
Борлуулалт
(өртгөөр) /52500:1.25/ 42000
Бараа
материалын эцсийн үлдэгдэл 23000
Жижиглэнгийн
арга: Энэ аргыг зарим тусгай нэр төрлийн бараа материалтай,
жижглэн худалдааы байгуулагууд бараа материалынхаа үнэлгээг тогтооход хэрэглэдэг.
Тухайлбал автомашин, үнэт эдлэл, хөгжмийн зэмсэг зэрэг өндөр үнэтэй, цөөн тооны
бараа материалын хувьд бараа материалын жижиглэнгийн аргыг хэрэглэхэд илүү
тохиромжтой. Жижиглэнгийн аргын үед брааа материалыг өртөг ба жижиглэнгийн
үнээр харуулдаг. Жижиглэнгийн үнэ гэдэг нь тухайн барааны зах зээл дээр
худалдаалагдаж байгаа үнэ юм. Энэ аргын үед:
1. Худалдаж
авсан бараа материалын өртөг ба жижглэнгийн үнэ
2. Борлуулбал
зохих бараа материалын өртөг ба жижиглэнгийн үнэ
3. Тухайн
тайлангийн хугацааны борлуулалт зэргийг мэдэж байх ёстой.
Жижиглэнгийн
аргаар бараа материалын үлдэгдлийг тодорхойлохдоо:
1. Борлуулбал
зохих бараа материалыг өртөг ба жижиглэнгийн үнээр тооцно.
2. Өртгөөрх
борлуулбал зохих бараа материалыг жижглэнгийн үнээрх борлуулбал зохих бараа материалд хувааж
өртөг-жижиглэнгийн үнийн харьцааг тогтооно.
3. Жижиглэнгийн
үнээрх борлуулбал зохих бараанаас жижиглэнгийн үнээрх борлуулалтыг хасч,
жижиглэнгийн үнээрх бараа материалын эцсийн үлдэгдлийг гаргана.
4. Жижиглэнгийн
үнээрх бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг-жижиглэнгийн үнийн харьцаагаар үржүүлж, өртгөөрх бараа
материалын эцсийн үлдэгдлийг тооцно.
САЭЗ
жижиглэнгийн үнийн арга: САЭЗ-ийн жижиглэнгийн үнийн
аргыг дараах 2 төсөөлөл дээр үндэслэн хэрэглэдэг. Үүнд:
1. Тогтвортой
үнийн төсөөлөл
2. Хэлбэлзэлтэй
үнийн төсөөлөл
Тогтвортой
үнэ: Жижиглэнгийн үнийн уламжлалт аргатай харьцуулахад бараа
материалын эцсийн үлдэгдлийг САЭЗ-ын жижиглэнгийн үнийн аргаар тооцоолох явдал
нэлээд төвөгтэй байдаг. САЭЗ араг бол өртөг ба ЗЗ-ийн аль бга хувилбарын арга
биш харин өртөгийн арга учраас өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлох явдалд
үнийн нэмэгдэл ба бууралтыг хамтад нь авч үзэх шаардлагатай.
|
САЭЗ
жижиглэнгийн үнэ арга, тогтвортой үнийн түвшин
|
||
|
|
Өртөг
|
Жижиглэн
|
|
БМ-ын эхний үлдэгдэл 2010 он
Тайлант хугацаа дахь цэвэр худалдан
авалт
Үнийн цэвэр нэмэгдэл
Үнийн цэвэр бууралт
Дүн (БМ-ын эхний үлдэгдэл
оруулахгүй)
Дүн (БМ-ын эхний үлдэгдлийг
оруулаад)
Тайлант хугацаа дахь цэвэр
борлуулалт
|
27.000
346.500
346.500
373.500
|
45.000
480.000
20.000
5.000
495.000
540.000
/484.000/
56.000
|
|
САЭЗийн
жижиглэнгийн үнийн аргын төсөөллүүдийн дагуу өртөгийн жижиглэнгийн үнэд эзлэх
хувийн жинг тооцох нь: 346.500/495.000=70%
|
||
|
БМ-ийн
эцсийн үлдэгдэл САЭЗ өртөгөөр 1992 он тогтвортой үнэ
|
|||||
|
БМ
эцсийн үлдэгдэл
/Жижиглэнгийн
үнэ/
|
Давхарга
/Жижиглэнгийн
үнэ/
|
Өртөг/жижиглэн/
/хувийн
жин/
|
БМ
эцсийн үлдэгдэл САЭЗ өргөтөөр
|
||
|
11.000
|
60%
70%
|
27.000
7.700
34.700
|
|||
БМ-ын
эцсийн үлдэгдлийн хэмжээ эхний үлдэгдлээс доогуур байгаа
тохиолдолд хамгийн сүүлийн үеийн давхаргаас эхлэн бараа материал /цаашид БМ
гэх/ -ын эхний үлдэгдлийг бууруулах шаардлагатай.
Хэлбэлзэлтэй
үнэ : Дээрх
жишээнд жижиглэнгийн
үнийн аргын тооцоог БМ-ын борлуулалтын үнэ өөрчлөгдөхгүй гэж үзээд нэлээд
хялбарчилсан. Хэрэв үнийн түвшин өөрчлөгдөж байгаа бол энэ өөрчлөлтийг устгах
шаардлагатай. Учир нь бид БМ-ын долларын үнэ цэнийг бус харин БМ-ын бодит
өсөлтийг авч үзэж байгаа юм. Уг асуудлыг жишээн дээр тайлбарлъя. Дээрх тохиолдолд хэрвээ үнийн түвшин 100%-125% болж
өссөн гэвэл.
|
БМ-ын
эцсинй үлдэгдэл САЭЗ өртөгөөр 1992 он хэлбэлзэх үнэ
|
||||
|
БМ
эцсийн үлдэгдэл
/Жижиглэнгийн
үнэ/
|
Давхарга
/Жижиглэнгийн
үнэ/
|
Өртөг/жижиглэн/
/хувийн
жин/
|
Үнийн
индекс /хувийн жин/
|
БМ
эцсийн үлдэгдэл САЭЗ өргөтөөр
|
|
11.000
50.000
|
60%
70%
|
100%
125%
|
27.000
9.625
36.625
|
|
Тогтвортой
ба хэлбэлзэлтэй үнийн тохиолдолуудад САЭЗ арга болон долларын үнэлгээний САЭЗ
арга дараах ялгаатай байгаа анхаарна уу.
|
|
САЭЗ
Тогтвортой
үнэ
|
САЭЗ
Хэлбэлзэлтэй
үнэ
|
|
БМ-ын
С1
Өсөлт
БМ-ын
С2
|
27.000
7.700
34.700
|
27.000
9.625
36.625
|
|
1925 төгрөгийн зөрүү нь 34.700 - 36.625
барааны тоо хэмжээний өсөлтөөс бус барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
|
||
БМ-ын
эцсийн үлдэгдлийг үнэлэх арга, хувилбарууд
НББОУС-2-д зааснаар бараа материалыг санхүүгийн тайланд
тусгахдаа өртөг цэвэр боломжит үнийн аль
багаар харуулна гэж заасан байдаг. Цэвэр боломжит үнэ цэнийг тооцохдоо бараа материалыг
ямар зорилгоор эзэмшиж байгааг харгалзана. Гэрээгээр борлуулах гэж байгаа бараа
материалын хувьд гэрээний үнийг ашиглаж цэвэр боломжит үнэ цэнийг тооцно. Бусад
барааны хувьд зах зээлийн үнийг ашиглаж болно.
Бараа материалыг
өртөг цэвэр боломжит үнэ цэнийн аль
багаар үнэлэхдээ дараахь гурван арга /зарчим/-ыг хэрэглэдэг. Үүнд:
1. Зүйл
тус бүрээр нь үнэлэх - Цөөхөн нэр төрлийн барааны хувьд ашигладаг.
2. Төрөл
буюу категори тус бүрээр нь үнэлэх- Томоохон компаниуд ижил төстэй бараа
материал үйлдвэрлэдэг бол энэ аргыг ашиглана.
3. Нийт
дүнгээр нь үнэлэх - Нэг төрлийн бараа материалын хувьд ашиглана.
Жишээ нь: Хүнс
ХК-ийн бараа материалын үнэлгээний талаарх мэдээлэл өгөгджээ. Үүнд тулгуурлан бараа материалыг өртөг зах
зээлийн үнийн аль багаар нь үнэлбэл:
|
Бараа материал
|
Өртөг
|
Цэвэр болмжит үнэ цэнэ
|
Өртөг ба ЦБҮЦ аль
бага
|
||
|
Зүйл тус бүрээр
|
Төрөл тус бүрээр
|
Нийт дүнгээр
|
|||
|
Зоорилсон:
v Төмс
v Лууван
v Манжин
ДҮН
|
80000
100000
50000
230000
|
104000
90000
40000
234000
|
80000
90000
40000
210000
|
230000
|
|
|
Даршилсан:
v Вандуй
v Байцаа
ДҮН
|
90000
95000
185000
|
48000
92000
140000
|
48000
92000
140000
|
140000
|
|
|
НИЙТ
ДҮН
|
415000
|
374000
|
350000
|
370000
|
374000
|
Бараа материалыг өртөг зах зээлийн үнийн аль багаар
үнэлэхдээ зүйл тус бүрээр нь үнэлэх аргыг ашиглагж байгаа үед бараа материалын
өртгийг болон зах зээлийн үнийн бууралтыг НББ-д тусгахдаа доорх хоёр аргыг
ашигладаг. Үүнд:
1. Шууд
арга
2. Шууд
бус арга
Шууд аргаар бараа материалыг үнэлэхдээ өртгийн нь оронд
зах зээлийн үнийг шууд орлуулж тавьдаг. Энэ аргын үед бараа материалын үнийн
бууралтын алдагдал нь борлуулсан бүтээгдэхүүний өртөгт ордог.
Шууд
бус аргаар бараа материалын өртгийг өөрчлөхгүйгээр үнийн бууралтыг сөрөг
утгатай хасагдуулгын дансанд тусгаж харуулдаг.
Дээрх
жишээнд дээрээ шууд болон шууд бус аргаар үний бууралтыг хэрхэн бүртгэхийг авч
үзвэл:
Шууд арга Шууд
бус арга
Бараа материалын байнгын систем
Бараа
материал 65000 БМ-ын
үнийн бууралтын хасагдуулга
65000
Бараа материал (С2) 350000 Бараа
материалын үнийн бууралтын алдагдал 65000
Борлуулсан
барааны өртөг ххх БМ-ын
үнийн бууралтын хасагдуулга 65000


Bayarlalaa, mash saihan oilgomjtoi tailbarlasan bna.
ReplyDelete